Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлд наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 20 хоног улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулж байна.
Тус хязгаалалт энэ сарын 16-нд дуусна.
Гэтэл өчигдөр НЗД-ын орлогч Т.Даваадалай “Тэгш, сондгойгоор явахыг иргэд дэмжиж байгаа” гэж хэлсэн нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна. Тэгвэл НЗД-ын орлогч А.Амартүвшин “Энэ сарын 17-ноос тэгш, сондгойгоор зорчихгүй” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.