Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орох тул томоохон даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
Тухайлбал, Алтайн уулсаар есдүгээр сарын 12, 14-ний өдөр, 14-нөөс 15-нд шилжих шөнө, Хангайн уулсаар 12-ноос 13-нд шилжих шөнө, 14-нөөс 15-нд шилжих шөнө, 15-нд өдөртөө, Хөвсгөлийн уулсаар 14-нөөс 15-нд шилжих шөнө бороо, нойтон цас орно. Иймд жолооч, тээвэрчдийг бүхэн болгоомжтой хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган явахыг зөвлөлөө.












































































