УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлэг 42 гишүүнээс 34 гишүүний ирцтэйгээр хуралдлаа. Тэднээс 33 гишүүний саналаар шийдвэр гарсан ба нэг нь саналаа дараа өгье гэсэн. Бараг 100 хувь саналаа гарсан шийдвэр гэж ойлгож болно.
Нэгдүгээрт, чуулганы хэлэлцэх асуудлын товд УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулахыг саналуудыг нэгэн зэрэг оруулсан тохиолдолд уг асуудлын дараалан хэлэлцэж, аль алиныг нь огцруулахыг дэмжинэ.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн олонхын дэмжлэггүй болсон УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тов дараалалд оруулаагүй, дараалуулан хэлэлцэх боломжгүй болсон тохиолдолд АН-ын бүлэг чуулганы хуралд оролцохгүй.
Үндсэн хуулийн хямралд хүргэж, нийгмийн тогтворгүй байдлын үр дагаврыг санаатай бий болгосон МАН бүрэн хариуцлага хүлээхийг сануулсугай” хэмээв.