“Бодь” группийн хэрэгжүүлж буй Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 мВт-ын хүчин чадалтай хоёрдугаар блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажил бүрэн дуусч, төлөвлөсөн хугацаанаасаа сар гаруйн өмнө буюу өнөөдөр өглөө 8:00 цагаас эхлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэллээ.
Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 мВт хүчин чадалтай эхний блок 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад орсон бөгөөд хоёр дахь блок нь 2025 оны өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтанд орсноор нийт 300 мВт-ын хүчин чадлаар Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.
Бөөрөөлжүүт цахилгаан станц 300 мВт хүчин чадлаар ажиллаж эхэлснээр 963 мянган айл өрхийн хэрэглээтэй дүйцэхүйц цахилгаан нийлүүлж байгаа юм. Ийнхүү Бөөрөлжүүт цахилгаан станц эрчим хүчний хязгаарлалтыг бууруулж, салбарын тогтвортой ажиллагааг хангахад бодит хувь нэмэр оруулж байна.
Бөөрөлжүүт цахилгаан станцын гурав болон дөрөвдүгээр блокын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.