АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хэргийн тусгай ангийн авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудаар буруутган, яллагдагчаар татжээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан:
-
Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
-
Их хэмжээний хахууль авах
-
Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татах санал ирүүлснийг өнгөрсөн долоо хоногт Прокуророос хянаж, өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.












































































