МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр 12:00 цагаас хуралдаж байна.
Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН-ын удирдах зөвлөл болон бодлогын зөвлөл өнөөдөр хуралдана. Цаг үе, улс төрийн нөхцөл байдлын талаар санал солилцоно. Ерөнхий сайдын асуудал хэлэлцэхгүй, түүнийг намын бага хурлаар хэлэлцдэг. УИХ дахь бүлэгт ямар нэгэн чиглэл өгөхгүй. Ажил хаялт, шатахууны зохиомол хомсдол, Засгийн газар, парламентийн асуудлаар юм. Д.Амарбаясгаланг МАН-ын их хурлаар батламжлахгүй, дахин сонгууль явуулж намын даргыг сонгоно” гэсэн юм.










































































