УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Бүлгийн дарга Ж.Батжаргал “Өнөөдрийн хуралдаанаар 2026 оны улсын төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсож, тодорхой шийдвэр гаргалаа.
Багш нарын цалинг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 2.8 саяд, эмч нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх тооцоолол судалгаа хийж, эх үүсвэрийг нь ирэх оны төсөвт суулгалаа. Мөн ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэврийг 8.6 хувиар өсгөхөөр төсөвт тусгууллаа” гэв.
Төсвийг дагасан хууль, тогтоомжуудыг дэмжсэн. Баялгийн сангийн өгөөжийн нэмэгдүүлэх, үүгээр дамжуулж баялгийн өгөөжийн хуваарилалтыг нэмэгдүүлэх боломж бий. Энэ хүрээнд ашиглаагүй байгаа ордууд дээр олон улсын аудит оруулаад, хамгийн зөв менежментээр ашиглахыг дэмжье гэсэн байр суурьт нэгдсэн.
Боловсролын сайд болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хийсэн хэлцэл дээр нэмэлт хэлцэл хийсэн юм байна. Тэр хэлцлийг бүртгэх асуудал нь Засгийн газрын эрх хэмжээний асуудал.
2026 оны төсөвт ирэх ачааллыг шийдэх боломж байна гэдгийг сая бүлгээр шийдээ гаргалаа” гэв.












































































