Мөрдөх байгууллагын олон баримтаар Эв нэгдлийн сүмээс хоёр ширхэг “Chanel” брэндийн цүнхийг худалдан авсан нь нотлогдсон.
Тэргүүн хатагтай болон сүмийн удирдлага эрс үгүйсгэж ирсэн ч “бэлэг авсан” гэдгээ анх удаа хүлээн шүүхийн өмнө зөвшөөрлөө. Гэхдээ энэхүү бэлэг нөхрийнх нь албан үүрэгтэй холбоогүй байсан гэжээ.
Харин мөрдөн байцаагчид 2022 онд 8 сая, 12 сая воны үнэтэй хоёр ширхэг “Chanel” цүнх, 62 сая вон (43.000 ам.доллар)-ын алмазан зүүлт бэлэглэх замаар Эв нэгдлийн сүмийн төсөл, арга хэмжээг ЗГ-аар дэмжүүлэхээр оролдсон гэж үзжээ.
Тэргүүн хатагтай асны туслах нь БНСУ дахь “Chanel”-ийн дэлгүүрээр зочилж, зарим эд зүйлсийг бусад бүтээгдэхүүнээр сольсон баримт гол нотолгоо болжээ.
Тэрээр гадаад айлчлалын үеэр тансаг цүнх, зүүлт хэрэглэж яваад олны анхааралд орсон юм.
Эх сурвалж: koreatimes










































































