Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй Засгийн газраас өргөн мэдүүлсэн Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Засгийн газрын сүүлийн таван жилийн хэлэлцээрийн дүнд Евразийн орнуудтай Монгол Улс гурван жилийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцож, гарын үсэг зурсан юм.
Уг хэлэлцээр соёрхон батлагдсанаар:
1. Гаальд мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгоно. 2. Гаалийн мэдээлэл, гарал үүслийн гэрчилгээг цахимаар солилцоно. 3. Өндөр эрсдэлтэй шалгалтыг төвлөрүүлж, бага эрсдэлтэй бараа гаалийн шалгалтыг багасгана. 4. Гаалийн итгэмжилсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Эх сурвалж: МАН-ын бүлэг









































































