Ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй байгаа асуудал хөндөгдөх болсон. Энэ асуудлыг бид Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад дараах мэдээллийг өглөө. УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг батлахдаа Ажилгүйдлийн даатгалын сангийн төсвийг 161.9 тэрбум төгрөгөөр баталжээ. Гэвч ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгө хүссэн өргөдөл батлагдсан төсвөөс давсан аж. Тодруулж хэлбэл, УИХ-аас баталсан 161.9 тэрбум төгрөгийг энэ оны түвшинд бүгдийг ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулж дууссан тул төсвөөс хэтэрсэн тэтгэмжийг 2026 он гармагц олгож эхлэх юм байна.
Орон нутагт тогтвор суурьшилтай 5 болон 3 жил ажиллаж байгаа багш нарт олгодог тэтгэмжийг асуудалгүй олгож байгаа аж. Гол нь ажилласан жил нь гүйцэж, шаардлагаа хангасан багш нарт тэтгэмжийг олгож байгааг салбар яамнаас тодотголоо.
Мөн эрүүл, мэнд боловсролын салбарынханд олгодог нэмэл цалин, урамшуулал хэвийн олгогдож байгаа аж.
Харин төрийн албан хаагчдын улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг орлогын бүрдэлтэй уялдуулан арванхоёрдугаар сарын 20-ноос хойш олгож эхэлнэ гэдэг мэдээллийг өглөө.











































































