АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Куба улсын эрх баригчдад хэт оройтохоосоо өмнө АНУ-тай тохиролцоо хийхийг анхаарууллаа.
Тодруулбал тэрбээр энэ сарын эхэнд Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан.
Үүнээс хойш Трамп Венесуэлийн холбоотон Куба улсад анхаарлаа хандуулж эхлээд байна.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Куба олон жилийн турш Венесуэлийн газрын тос, мөнгөөр амьдарч ирсэн. Үүнийхээ хариуд Венесуэлийн дарангуйлагчид “аюулгүй байдлын үйлчилгээ” үзүүлж байсан.
Гэхдээ одоо үүнийг зогсооно. Цаашид Куба руу ямар ч газрын тос нийлүүлэгдэхгүй. Оройтохоосоо өмнө тохиролцоо хийхийг зөвлөж байна” хэмээн бичжээ.
Үүний хариуд Кубын Гадаад хэргийн сайд “Венесуэлийн шатахууны импортод ямар ч улс хөндлөнгөөс оролцох эрхгүй” хэмээсэн бол Трамп “Бидний юу хийхийг хэн ч заахгүй” гэсэн юм.
Гэхдээ Трамп Кубатай ямар гэрээ хэлэлцээ хийх, татгалзвал ямар үр дагавартай тулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Трампын засаг захиргаа Венесуэлийн газрын тос тээвэрлэгч хөлгүүдийг хурааж эхэлсэн нь Кубад шатахуун, цахилгаан эрчим хүчний хямралыг улам хүндрүүлж байна.
Венесуэлээс Кубад өдөрт ойролцоогоор 35 мянган баррель газрын тос нийлүүлдэг гэсэн тоо бий.
АНУ-ыг Венесуэлийн нийслэл Каракаст цэргийн ажиллагаа явуулах үеэр Кубын 32 иргэн амь үрэгдсэнийг тус улсын засгийн газраас мэдээлсэн.
Эх сурвалж: ВВС












































































