Шадар сайд Х.Ганхуяг дараах мэдээллийг өгөв.
-УИХ-ын хаврын чуулган эхэллээ. Хаврын чуулганаар би 4-5 хуулийн төсөл өргөн барина. Гамшгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Нөөцийн тухай хууль, Эдийн засгийн тусгай бүсийн хуулийн төслүүдийг өргөн барина.
Манай улсад эдийн засгийн тусгай бүс байхгүй. Тусгай бүс, хот дагасан бүс, чөлөөт бүсийг яах вэ? Чөлөөт бүстэй боловч энэ бүс архины зөвшөөрөл өгөхөөс өөр ажил хийдэггүй. Учир нь хуулийн тогтолцоо нь ийм. Чөлөөт бүсэд үйлдвэр байгуулахдаа Байгаль орчны яам гэх мэт холбогдох яамнаас зөвшөөрөл авдаг, ТЭЗҮ-гээ батлуулдаг. Олон шат дамжлагатай. Иймд чөлөөт бүс “амь ороогүй”. Чөлөөт бүсийн нэг цонхны үйлчилгээ үзүүлж, дэд бүтэц байгуулбал чөлөөт бүсүүд амь орно.
Би энэ долоо хоногт Замын-Үүд, Эрээний чөлөөт бүсэд ажиллана гэв.












































































