Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэх боловч 14-нд нутгийн баруун хагаст, цаашдаа бүх нутгаар өдөртөө хална.
2017 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм, говийн бүсийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.2017 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.