\”Яг түүн шиг” 2 шоуны долоо дахь дугаарын ялагчаар нууц ноёнтон буюу Г.Ганхүү тодорлоо. Тэрээр энэ удаад Tina Turner-ийн \”Simply the best” дууг дуулж анхны ялалтаа байгуулж, шүүгч тус бүрээс хамгийн өндөр оноо буюу 12 оноо авч шүүгчдээс магтаалын үг сонсов.
Шүүгч
Н.Онон:Ямар хөөрхөн юм бэ. Тэр агуу дуучны тембер их ойртсон байна. Дуунд түүний донжийг аймаар гаргасан байна. Донж 100 хувь гарлаа. Үүнийг л Tina Turner гэхгүй юм бол монголд өөр хаана тэр хүн байх юм бэ
Шүүгч Б.Наранзун:Өнөөдөр Ганхүү маань намайг дахин суудлаас маань босгож чадлаа. Чи чадлаа. Тэр хүний карактер бүх зүйлийг донжийг нь олоод чи 110 хувь хийж чадлаа. Би Tina Turner-ыг дуулах болгонд тэр савх шиг 20 хэдтэй хөлийг байнга хардаг. байлаа. Чиний хөл бол яг л байна.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү