Майкрософт компани өнгөрсөн баасан гарагт цахим халдлагат өртжээ. Тухайлбал дэлхий нийтийг хамарсан вириусийн халдлага гарсны дараа яаралтай арга хэмжээ авч урьдчилан сэргийлэх ажил хийжээ. Үүнтэй холбогдуулан олон компаниуд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч 300 евро бүхий хамгаалалтын программ суурилуулах болжээ. Одоогийн байдлаар дэлхийн 150 оронд тус вирус халдаж 200 мянган компютерийн хэрэглэгчийн мэдээллийг алдагдуулжээ. Үүнээс 100 мянган хэрэглэгч ОХУ-гийн хэрэглэгчид байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Майкрософт XP-ээс гадна Windows 8, Windows Server 2003 зэрэг хуучин системүүддээ зориулж аюулаас хамгаалах систем гаргажээ. Энэ оны эхээр Майкрософт вирусийн эсрэг хамгаалалтын систем гаргасан ч хуучин, дэмжлэг өгөхөө зогсоосон системүүдийг хамруулаагүй байсан аж. Эх сурвалжуудын мэдээллээр баасан гарагт халдлагад өртсөн улс орнуудад ОХУ, Өмнөд Солонгос орж байгаа гэнэ.