Архи амссан л бол автомашин бүү жолоод гэдэг. Жолоодох юм бол өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халтай болохоор тэр шүү дээ. Гэтэл бүхэл бүтэн улсыг согтуу жолоодоод байгааг л сайн ойлгохгүй юм. Өмнөх парламентад \”Портуна\” Н.Батбаяр гэх гайхал байлаа. Халамцуу ирчихээд л улсыг буруу зөрүү ярьснаас болоод УИХ-д даргад \”Та согтуу байна. Харьж унт\” гэж загинуулж байсан нь одоо ч цахим хуудаснаа хадгалаастай байгаа.
Тэгтэл энэ парламентын олонх болсон МАН-ын бүр тодруулбал, Орхон аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож байгаа Д.Дамба-Очир гишүүн байнгын хорооны хуралдаан дээр ёстой юу ярьж байгаагаа ч мэдэхгүй бувтнаж байгаа бичлэг цахим хуудсаар тарлаа. Хэл нь ч ойлгогдохгүй юм, шийдэл нь ч байдаггүй. \”Харьж унт\” гээд хэлчихээр хүн даанч алга. Тиймээс л мань хүн хаана юу хийж байгаагаа ч үл умартан бараг л унтаагаараа төр жолоодож байна шүү дээ. Гарах үр дүн ямар байх вэ. Согтуу жолооч бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй бол согтуу гишүүн улсын амь нас эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй.
Тиймээс ажлын цагаар архидан согтуурч яваа гишүүддээ анхаарлаа хандуулцгаая. Үнэхээр үг хэлэх ч чадваргүй болчихсон бол жолооч, туслахыг нь дуудаад гэр рүү явуулдаг байя. Энэ байдал олон удаа давтагдвал хариуцлага тооцож, албадан эмчилгээнд явуулсан ч яах вэ дээ. Төр нь өөрөө согтуу байж, иргэдээ согтуу хөлчүүгээр ялгаварлах ямар ч үндэслэл байхгүй шүү.