Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурай, халуун салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 05 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 5-10 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 22-27 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газар болон говь, талын нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 30-32 хэм дулаан байна.2017 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 18-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 19,20-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 17-нд ихэнх нутгаар халуун байх боловч 18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.