АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй болж дайны нөхцөл байдал улам хурцадлаа. Ираны хувьсгалт Гвардийн мэдэгдэлд “Ормузын хоолой бүрэн бидний мэдэлд байгаа. Та нар тулалдвал бид ч бас тулалдах болно” гэжээ.
Гэхдээ Иран улс Ормузын хоолойг бүр хаагаагүй. Төлбөр төлсөн хөлөг онгоцнуудыг сайтар шалгасны дараа нэвтрүүлж болно гэж мэдэгдээд байна.
Харин Ормузын хоолойг нээхийг шаардаж байсан АНУ-ын байр суурь өөрчлөгдөж энэ хоолой руу ямар ч хөлөг онгоцыг нэвтрүүлэхгүй гэж мэдэгдлээ. Тэд Ираны бүх боомтыг бүсэлж Иранд төлбөр төлсөн хөлөг онгоцнуудыг буцаана. Харин Иранд төлбөр төлөөгүй, өөр зүгт яваа хөлөг онгоцнуудыг чөлөөтэй нэвтрүүлнэ гэжээ.










































































