УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас
Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар нэр дэвшихээр болсон асуудлаар мэдээлэл
хийлээ. Тэрээр С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх асуудлыг эсэргүүцэж байгаа.
Энэ талаар \” Сонгуулийн тухай хуульд өөр
улс төрийн намын харьяалалтай хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй
гэсэн заалт бий. Хэрвээ С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намаас гарч, МАХН-д
элссэн бол баталгаажуулах бичиг байх ёстой. Би бол С.Нарангэрэл, Ч.Эрдэнэчулуун зэрэг нийгэм, улс төрд
танигдсан хүмүүсийг нэр дэвшүүлэх бодолтой байсан. Төрийн байгууллага босоо
тогтолцоотой, дарга үүрэг өгөөд доод тушаалын албан хаагчид биелүүлж байгаа бол
ойлгоно. Улс төрийн нам даргын үзэл бодлоор шийдвэр гаргах биш хамтын шийдвэр
гаргах ёстой.Гэвч МАХН ийм шийдвэр гаргасангүй.
МАХН нэр дэвшигчээс 10 тэрбум
төгрөг нэхэж байгаа. Энэ мөнгийг С.Ганбаатар хаанаас гаргах гэж байгаа юм бэ.
Гаргалаа гэхэд МАХН тэр мөнгийг ямар дансаар хэрхэн авах гээд байгаа нь
ойлгомжгүй байна” гэж мэдэгдлээ.
Тэрээр мөн С.Ганбаатарыг нэр дэвшихээр бол
намаасаа гарна гэдгээ мэдэгдсэн билээ. Гэхдээ одоогоор яг албан ёсоор гарсан
болоод гарах тухай албан бичиг өгсөн талаар мэдээлсэнгүй.