Нэгэн эмч, хуульч, залуу хүү, өвгөн лам дөрөв жижигхэн нисэх онгоцоор аялалд явжээ.
Гэнэт онгоцын хөдөлгүүр эвдэрч, нисгэгч нь хичээгээд хичээгээд онгоц доошоо унаж эхлэв. Үүний дараа нисгэгч \”онгоц авралгүй болсон тул шүхэр аваад үсэрцгээ\” гэж хэлээд өөрөө нэг шүхэр аваад үсрэв. Гэтэл 3-хан шүхэр үлдсэн байлаа.
Эмч \”би хүний амь авардаг эмч хүн учраас амьдрах ёстой\” гээд нэг шүхрийг нь аваад үсрэв.
Хуульч \”би бол хуульч, бид дэлхийн хамгийн ухаантай хүмүүс учраас амьдрах хэрэгтэй\” гээд нэг шүхрийг нь аваад үсрэв.
Өвгөн лам залууд хандан \”Хүү минь. Би урт удаан, жаргалтай амьдралыг туулсан. Харин чи залуу байна. Бүхэл амьдрал өмнө чинь байна. Тиймээс чи амьдар\” гээд шүхрийг өгчээ.
Хүү өвгөнд шүхрийг нь буцааж өгөөд \”Санаа зоволтгүй ээ ах минь. Дэлхийн хамгийн ухаантай хүн шүхэр биш, миний аяны үүргэвчийг аваад үсэрчихсэн\” гэжээ.