Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /3.8/ Сүхбаатарын талбайд хагас нүцгэлсэн эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал хийсэн. Тэгвэл тэд зургадугаар сарын 1-нд буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бүрэн нүцгэлсэн жагсаал хийнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Энэ талаар \”Иргэдийн шудрага шүүх” ТББ-ын дэргэдэх \”Ээжүүдийн холбоо\”-ны тэргүүн Ч.Алтанзагас \”Бид УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид хандаж Баатар генералын хэлж байгаагаар \”та Хятадын тагнуул мөн үү\”, \”27 жил Монголын хууль зүйн салбарыг гартаа атгаж байсан та оффшорчдын асуудлыг хэрхэн шийдэх вэ\” гэдэг талаар шаардлага, нэхэмжлэл хүргүүлсэн. Гэтэл одоог хүртэл шаардлагын хариу ирээгүй тул бид зургадугаар сарын 1 нд бүрэн нүцгэлсэн жагсаал хийнэ. Өмнөх удаад гурвуулаа хагас нүцгэлсэн бол энэ удаад 21 эмэгтэй бүрэн нүцгэлж эсэргүүцлийн жагсаал хийх болно. Эх орон, ард түмэн авилгад идэгдэж сүйрээд байна. Энэ төрийг хяналттай болгож, ард түмний өмнө \”Хятадын тагнуул мөн эсэхээ\” баримт нотолгоотойгоор тайлбар өгөхийг шаардаж байна. Авлигачид, оффшорчид ичихгүй бол бид нүцгэлэхээс ичихгүй\” гэж ярилаа.