Экзем буюу харшил нь арьсан дээр үүссэн тууралттай арьсны өвчин юм. Ихэнхдээ тууралт гарах бөгөөд хэрэглэжбухоол хүнс, өдөр тутмын амьдралын хэв маяг, стресс,гаднынхүчин зүйлээс болж үүсдэг. Ерөнхий шинж тэмдэг нь арьс халуудүүгэх, загатнах, тууралт өгөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дээрх өвчин нь заримдаа биеийн дархлаанаас хамаарч өөрөө арилах хэдий ч мэргэжлийн эмчийн тусламжтайгаар илүү хялбар эдгэнэ. Мөн мэргэжилтнүүдийн зөвлөснөөр байгалийн аргаар харшлаас ангижрах аргыг танд санал болгоё.
Наргил модны тос
Наргил модны тос нь экзэм тууралтын эсрэг маш үр дүнтэй. Арьсанд маш нимгэхэн түрхэж өгснөөр загатнах мэдрэмж багасдаг учир эдгэрэлтийг түргэсгэдэг байна.
Какао тос
Какао тос нь өөртөө Е витамин агуулсан байгалийн эх үүсвэр юм. Энэ тос нь харшлыг түргэн хугацаанд арилгаж загатнах, тууралтыг гайхалтай хурдан хугацаанд арилгадаг.
Далайн давстай ус
Далайн давс нь магни агуулж байдаг учир харшилтайхүмүүстнэн тустай. Тиймээс амралт зугаалгаар явж байгаа тохиолдолд далайн усанд орж биеэ угааснаар харшил багасна. Мөн дэлгүүрүүдээр худалдаалдаг далайн давсыг баннын усанд хийж биеэ угаагаарай.
Зуун наст
Зуун наст нь арьснытүлэгдэлт,улайлт, харшил зэрэг шарханд нэн тустай. Багахан хэмжээний зуун настын навчийгхирчээддоторх шүүсийг нь түрхвэл хурдан хугацаанд эдгэрэх болно.
Луувангийн нухаш
Луувангийн нухаш шархыг эмчлэхэд ашигладаг. Энэ аргыг бэлтгэхдээ гурван ширхэг лууванг цэвэрлээд буцалгана. Үүний дараа нухаад шархан дээрээ тавина.