Британийн Манчестер хотод гарсан халдлагын улмаас 22 хүн амиа алдаж 62 хүн шархадсан. Террорист халдлагатай холбоотойгоор иргэд амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж цэцэг өргөж тус хотод онц байдал зарласан юм. Британид халдлага үйлдсэн этгээдийг илрүүлсэн бөгөөд 23 настай лалын шүтлэгтэй залуу байсан гэнэ. Тэрээр халдлагыг нэг жилийн өмнөөс бэлдэж байсан төдийгүй өөр хотуудад бөмбөг тэслэх санааг агуулж байжээ. Салман Абеди гэгч нь гаруйн өмнө банкинд данс нээж , тэр дансаараа дамжуулан бөмбөг бэлтгэх материалуудаа худалдан авчээ. Ингэхдээ хүмүүст сэжиг төрүүлэхгүйн тулд эд материалаа өөр өөр дэлгүүрээс авдаг байжээ.Тавдугаар сарын 22-ны Даваа гаригийн орой \”Манчестер Арена”-д америкийн дуучин Ариана Грандегийн тоглолтын үеэр Салман өөрийн бэлтгэсэн гар хийцийн бөмбөгөө дэлбэлэн, амиа золиосолсон хэмээн урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа. Халдлагад өртсөн иргэдэд өчигдөр хатан хаан Элизабет санаа зовнин өөрийн биеэр эргэсэн юм.