АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нийт гурван удаа гэрлэсэн бөгөөд албан ёсны таван хүүхэдтэй. Анхны эхнэр Чехийн модель Евана Трампаас гурван хүүхэдтэй бол хоёр дахь эхнэр Марла Маплаас нэг охинтой, харин одоогийн эхнэр, тэргүүн хатагтай Маления Трамп түүнд 10 жилийн өмнө хүү төрүүлж өгсөн билээ. Трамп үр хүүхэдтэйгээ ойр дотно байдаг бөгөөд Мелания Трамптай 1999 онд танилцаж байжээ. Тухайн үед Трамп эхнэрээсээ салсан байсан юм. Тэд 2004 онд гэр бүл болжээ.