Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах цаг хугацааг өнөөдөр товлож СЕХ-ноос хуваарь гаргасан. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд 09.00 цагт, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 10.00 цагт, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 11.00 цагт тус тус нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах байсан.
Гэвч АН-аас бодлого, зарчмын өрсөлдөөнөөр бус эд, мөнгөний нөлөөгөөр нэр дэвших эрхээ авсан гэх дуулиан дагуулж гарч ирсэн Х.Баттулга товлосон цагаасаа хожимдож, СЕХ төдийгүй гишүүд дэмжигчдээ хагас цаг орчим хүлээлгэлээ. Иргэд, олон нийт хариуцлагатай байдал, зарчим ёс зүйг юу юунаас илүү эрхэмлэн шаардах болсон энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ олж авах чухал мөчөөс ийнхүү хожимдсон нь Х.Баттулгад итгэхэд эргэлзээ төрүүлж байж мэднэ.
О.Сараа