Хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүү маш хүнд түлэгдэж, БНСУ-д өндөр үнэтэй мэс засал хийлгэх шаардлагатай болсон билээ. Гэр бүлийнхэн нь энэ мөнгийг цуглуулахын тулд хандивын аян өрнүүлж байгаа. Тодруулбал, хагалгаанд ороход 65 сая төгрөгийн тусламж хэрэгтэй болоод байгаа юм.
Тэгвэл Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ М.Анхцэцэгийн гэр бүлийнхэнд туслахаар болжээ. Тэрбээр М.Анхцэцэгийн гэр бүлийнхэнд зургаан сая төгрөг хандивласан байна. Ингэснээр гадаадын улс орноос хэдэн тэрбумаар тоологдох санал тавьсан ч, зөвхөн Монголынхоо төлөө төмөр өргөнө хэмээн татгалзаж байсан тамирчин бүсгүйн хүсэл биелэж, сэтгэлд нь нар мандаж байна. Тэрбээр өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа \”Дүү нь эдгэрэхгүй бол өөрийгөө уучлахгүй” гэж ярьж байсан удаатай.
Эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж яваа Хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ охинд хурдан эдгэхийн ерөөл тавья.
Эх сурвалж: mminfo