Олон улсын
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил 2017 оны зургаадугаар сарын
01-ний өдөр \”Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Энэ өдөр
Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг
хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр
үйлчилгээний олон арга хэмжээ болно.
Тэгвэл
энэ үеэр хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн аюулгүй байдлыг хангах, баяраа
тэмдэглэх нөхцөл бололцоогоор хангахын тулд Д.Сүхбаатарын талбайн баруун болонзүүн хэсгийн автозамын
хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар
хязгаарлах юм байна.Мөн бяцхан хүүхэд
багачуудын оролцсон \”Явган парад” явах үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу
Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлах аж.
Иймд
жолооч нарыг дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын
цагдаагийн албанаас анхаарууллаа.