Өнгөрсөн даваа гарагт дуучин Ариана Грандегийн тоглолтын дараа Манчестерийн цэнгэлдэхийн гадна болсон дэлбэрэлтийн улмаас 22 хүн амиа алдаж, 75 хүн шархадсан харамсалтай явдал болсон билээ.
Дуучин бүсгүй өөрийн твиттер хуудаснаа, \”Хэн ч, юу ч та бүхний мэдэрч буй өвдөлтийг намдааж, сэтгэл санааг дээрдүүлж чадахгүй. Гэсэн хэдий ч ямар нэг тусламж хэрэгтэй бол би боломжтой бүхнээрээ туслах болно. Би Манчестер хотноо эргэн очиж шүтэн бишрэгчидтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэхийн тулд, мөн халдлагад өртөж амь насаараа хохирсон иргэд болон тэдний гэр бүлийнхэнд зориулж хандивын тоглолтоо хийнэ.
Хүчирхийллийн эсрэг бид нэгдэж, бие биедээ тусалж, бие биеэ хайрлаж, илүү чангаар дуулж, өмнөөхөөсөө ч илүү бусдад сайныг санаж, өгөөмөр хандан амьдрах хэрэгтэй юм.” хэмээн бичсэн байна.
Түүний аялан тоглолт шүтэн бишрэгчдийнх нь хувьд аюулгүй байгаасай хэмээн хүсч байгаагаа болон тоглолтын тов гарсан хойно шүтэн бишрэгчдэдээ тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно хэмээн дуучин Ариана Гранде мэдэгдсэн байна.