Яг түүн шиг шоуны хагас финалийн тоглолтод Камертон
хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар анхны ялалтаа байгууллаа. Энэ дугаарыг \”Шар айраг”
хамтлагийн дуучин Г.Ганхүү эхлүүлсэн юм. Тус шоуны зүгээс үзэгчдэд шүүгч
Г.Ундармаа дуучин П.Баярцэнгэл нар Бруно Марс, Бейонсе нарын дүрд
хувирч гайхалтай үзүүлбэрийг үзүүлсэн. Харин Г.Мэнд-Амарын хувьд энэ дугаарт
Германы алдарт индустрал рок хамтлаг Рамместэйны гоцлол дуучин Тиль Линдеманны дүрийг
чадварлагаар амилуулж үзэгч олныг шагшруулж чадсан юм. Тэрээр тус шоунд
оролцсон цаг мөчөөс эхлэн үзэгч олны талархлыг хүлээж үнэхээр чин сэтгэлээсээ
үзүүлбэрээ үзүүлж чаддаг бөгөөд өөрт оногдсон дүрээ гайхалтай амилуулж
үзэгчдийг догдлууллаа. Шүүгчид түүний хүчирхэг хоолой бүтээсэн дүрийг магтаж
ийнхүү сэтгэгдлээ хуваалцлаа.
Шүүгч Н.Онон \” Самраасай гэж хүсч байсан ёсоор боллоо\”. Г.Ундармаа
\”Хүчирхэг хоолойгоор бахархаж байна”. Б.Наранзун
\” Мээдээгийн хамгийн бест үзүүлбэр байсан” гэв. Энэ үеэр үзэгчид оролцогч Мээдээг
дуу нэгтэйгээр дэмжиж харагдлаа. Тэрээр хагас финалын ялагчийн эзнээр тодорсон тул нэвтрүүлгийн журмаар таван сая төгрөгийн эзэн боллоо. Шагнал гардуулах мөчид Г.Мэнд-Амар шагналын сангаас нэг сая төгрөгийг нялхсын сувилалд хандивлаж, дахин нэг сая төгрөгийг ахмадын асрамжийн газарт хандивлана гэдгээ мэдэгдлээ. Түүний дараагийн үзүүлбэрт өндрөөс өндөр
амжилт хүсье.