Хүүхэдтэй битгий хэл, хүн чанараа алдаагүй хүн бүр л энэ зургийг хараад эмзэглэж, цочирдох биз. Хайрцагт хийж, гар хөлийг нь скочоор нааж, эд эрхтэнийг нь огтолж авсан байдалтай 700 гаруй хүүхдийн цогцос Тайланд улсын хил дээрээс олдсон юм. Эцэг эх нь хүүхдээ хайж олон өдөр шаналан зовсон байх. Зарим нь одоо ч хайсаар л байгаа. Гэвч хүний нялх үрийг, эд, эрхтэнийг нь авах зорилгоор хулгайлж, зорилгоо биелүүлсний дараа хайрцагт хийгээд хаячихдаг адгууснууд энэ ертөнцөд аж төрсөөр л байна.
Нэг хэсэг нь эд эрхтэний дутагдалд орж, донор хайж эрэлт үүсгэдэг бол нөгөө хэсэг нь гадаа тоглож яваа хүүхдүүдийг эд бараа мэт харж, хулгайлах явдал эрс нэмэгдлээ. Монгол бол цөөхөн хүн амтай орон. Гэхдээ л хүүхэд хулгайлсан, хүүхэд алга болсон, улаан цайм олны нүдэндээр хүүхэд авч явсан үйлдлүүд гарсаар байгаа юм. Мөнгө бол хүнийг араатан болгох шидтэй. Араатнууд хэзээ ч нэгнээ хайрладаггүй. Тэгэхээр хайрлах энэрэх сэтгэлээ алдчихсан араатнуудаас үр хүүхдээ хамгаалах нь та бидний л үүрэг, хариуцлага юм. Таны хүүхэд яг одоо хаана явна вэ?