Британийн хунтайж Уильям нэгэн ярилцлагадаа ээжийгээ маш санаж байгаа талаар өгүүлжээ. Түүний ээж Диана гүнж одоогоос 20 жилийн өмнө хорвоог орхисон байдаг. Тэрээр ээжийгээ өсвөр насандаа алдсан тул сэтгэлдээ маш эмзэгээр тээж явдаг аж. Тэрээр СQ сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр ээжийнхээ талаар дурсахдаа \” Би ээжийнхээ зөвлөгөөг хүсч байна. Ээж маань байсан бол Кэйт бид хоёрыг хэрхэн хүүхдээ өсгөж байгааг хараад баярлах байсан” гэв. Мөн тэрбээр ээжийнхээ нас барсан 20 жилийн ойд зориулан Их Британи даяар сайн үйлсийн аянд нэгдэх санаачилгыг гаргажээ. Мөн тэрбээр хатан хааны гэр бүлийн талаар нээлттэй ярилцсан бөгөөд уншигчдад илүү шударга ярилцлага болгох үүднээс дээрх ярилцлагыг өгчээ.