E barimt-р азтан болоод Iphone худалдаж авах
Монголчууд бидэнд дасал болоод жил гаруйн хугацааг өнгөрөөж буй E баримтаас азтан болсон хүн цөөнгүй бий. Та хуучин гар утсаа шинэчилэхсэн гэж хүсч байгаа бол Е баримтаа идэвхитэй бүртгүүлээрэй. Мөн бараа авах бүртээ баримтаа авахаа бүү мартаарай.
Төрсөн өдөр, тэмдэглэлт баяруудаар найз залуу эсвэл найзуудаараа авхуулах
Төрсөн өдөр болон тэмдэглэлт ойгоороо чихэр, цэцэг, дарснаас өөр зүйл авмаар байгаагаа аятайхан ойлгуулаад аль хэдийнэ шинэчилэх болсон гар утсаа сайжруулаад авахаа бүү мартаарай. Facebook хуудсандаа I phone гоё утасаа юмаа. Утасаа солих юмсан… гэх мэт пост яагаад оруулж болохгүй гэж… Цэцэг 2 өдөр болоод л хатчихна, чихэр жин нэмнэ, харин вино тухайн орчин цагийг сайхан болгоод өнгөрөх ч гэлээ таны сэтгэлд нийцсэн бэлгийг авхуулчихвал дараагийн төрсөн өдөр эсвэл тэмдэглэлт өдрийг хүртэл дурсамжтай байх нь байна шүү дээ.
6-р сарын 1-нд болох Apple-жуулах аянд очиж сугалаагаар хожих
Сугалаанд зөвхөн азтай хийморьтой нь хождог гэж үү. Сугалаанд хожихын тулд жаахан зүтгэлийг л гаргаж чадвал аз таныг хэзээ ч орхихгүй. Та 6-р сарын 1-нд болох Apple-жуулахаянд нэгдэн, Сүхбаатрын талбай дээр очоод Apple брэндийн ганцхан гар утас ч биш компютер, Нөүтбүүк, бугуйн цаг, унадаг дугуй, Зусланд амрах эрх, 1 жилийн, 6 сарын, 1 сарын зайрмагны хэрэглээний эрх гээд бөөн бөөн хонжворуудыг хожих боломжтой юм байна. Тэгэхээр хуучин муу утсаа сайжруулах хамгийн амархан боломж биш гэж үү.
Уйгагүй хөдөлмөрлөж мөнгөө хураагаад Iphone-той болох
Шинэ гар утас авмаар байдаг лизингээ төлмөөр байдаг. Хэрхэн шинэ утастай болох вэ. Мөнгөө хурааж эхлэе. Намайг 10 сарын турш 100, 100-р нь мянгыг хурааж утас авах гэсээр байтал мөрөөдөл болсон шинэ гар утас маань хямдраад дараагийн загвар нь гарчих байх даа тэ…
Iphone-той найзаасаа зээлж хэрэглэх
Аа бас нэг арга байгаа юм байна. Таны сайн найз таниас юугаа ч харамлахгүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Түүний авсан шинэхэн утсыг түр зээлээд хэрэглэж болох юм байна. Зээлсэн мөнгө биднийх байдаг шиг зээлсэн утас ч бас биднийх л гэсэн үг шүү дээ. Та харин цэвэрхэн хэрэглээд сонирхлоо буурсан цагт буцаагаад өгөөрэй. Гэхдээ одоо цагт ч хүнд юмаа хэрэглүүлэх нь бүү хэл зээлдүүлэхээ ч больсон цаг үе л дээ…