АНУ-ын иргэн, 10 настай жаал
хүү Мет Жак өөрийн өвөрмөц хоббигоо хөгжүүлжээ. Жаал хүү бага байхаасаа эхлэн нүүр
будах сонирхолдоо хөтлөгдөж төгс нүүр будалт хийхийг хичээдэг болжээ. Тэрээр
сошиал ертөнцөд нэлээдгүй алдаршсан төдийгүй Инстаграм хуудсандаа 80 мянган
хүнийг нэгтгэж чаджээ. Жаал хүүгийн нүүрээ будсан байдал олон нийтийг талцуулж
зарим нь түүнд шавь орох хүсэлт хүртэл
тавьжээ.