Гацуурт компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудаснаа \”Надад зөвшөөрөл өгөөч хотын даргаа! ҮЦХүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч” гэж бичжээ. Тэрбээр бизнесийн салбарт амжилттай яваа эрхмүүдийн нэг төдийгүй өнгөрсөн хоёрдугаар сард түүний улсад байгуулсан хөдөлмөрийг үнэлж хөдөлмөрийн баатар цол олгосон билээ. Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд олонхын саналаар Үндэсний Бөхийн Холбоог тэргүүлэхээр болсон юм.
Тэрбээр тоглоомын талбай байгуулах талаар ийнхүү бичжээ. \”Сүүлийн үед \”Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн\”-г худалдааны төв болгосон байна гэдэг шүүмжлэл цөөнгүй үзэгдлээ. Үүнтэй холбогдуулаад нэгэн санаачлага дэвшүүлж байна.
Надад зөвшөөрөл өгөөч хотын даргаа! Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна\” гэв.