Холливуудын жүжигчин Анжелина Жоли Их Британийн саятан, буяны үйлстэн гэх эрхэмтэй учир ургуулсан талаар барууны шар хэвлэлийн бичих болжээ. Тэрээр өнгөрсөн онд Брэд Питээс салах өргөдлөө өгч жил амьдарсан хамтын амьдралаа дуусгавар болгосон юм. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрөх болж тэдний талаар олон мэдээлэл гарсаар байгаа. Хосуудын гол салах болсон шалтгаан нь Брэд Питт архинд орсон төдийгүй хамтран кинонд тоглосон бүсгүйтэй учир ургуулсан гэх яриа бий. Харин Анжелина Жоли шинэ амрагтай болсон талаар Брэд Питт сонсоод ихэд бухимдалтай хүлээж авсан гэнэ. Учир нь хосууд зургаан хүүхэдтэй бөгөөд одоог хүртэл хүүхдийн асран халамжлагчийн асуудал шийдэгдээгүй байгаа юм.