Нийслэлийн\”Амгалан” амаржих газраас төрөөд тав хонож байсан нярайг хулгайлахыг завдсан хэрэг уржигдар гарчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 16-р хороонд оршин суугаа хаягтай тус төрөх газарт нярайлаад удаагүй байсан 24 настай Ц. гэх эмэгтэй төрөх эмнэлэгт хамт төрсөн бүсгүйн хүүхдийг хулгайлахыг завджээ. Тус эмнэлэгт 33 настай төрөөд тав хонож байсан С. Гэх эмэгтэй биеэ тэнхрүүлж байсан бөгөөд дээрх эмэгтэйн нярай хүүхдийг хулгайлах гэж оролджээ.
Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд хүүхэд хулгайлах гэж оролцсон Ц.гэх эмэгтэй \”Хүүхдүүдийг хамтад нь өсгөе гэж бодоод авч гарсан юм” гэсэн тайлбар өгчээ.