Их аварга Асашёорү Д.Дагвадорж Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн зээнцэр охин болох н.Лхамжав гуайд өөрийн зүгээс дархан хотод хоёр өрөө байр бэлэглэхээр болсон тухай бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл Их аварга Асашёорү Д.Дагвадорж амлалтдаа хүрч н.Лхамжав гуайд хоёр өрөө бэлэглэлээ.
Тэрээр энэ тухайгаа цахим хуудсандаа \”За эмээгээ шинэ байранд нь оруулж өглөө.Ээж минь сайхан дээл хийж. Сайхан ч таарлаа.Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны хамт олонд баярлалаа.Эмээ маань урт наслагээ” гэж бичжээ.
Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэн Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв. 1912 онд Ховдын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэн нь үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдсан. 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын байлдааныг ерөнхийд нь удирдсан ерөнхий командлагч жанжин нь Дамдинсүрэн байсан.
Үргэлжлэлийг энд дарж үзэн үү.