Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан хэлэлцэж байгаа асуудлаас өөр зүйлээр байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал
УИХ-ын гишүүн С.Жавхлан:Та нар намайг ажилдаа ирдэггүй гэлээ. Өнөөдрөөс би эндээ амьдрая. Би төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн. Би шаардлагынхаа хариуг автал өрөөндөө сууж байя. Би ордонд амьдарч эхэллээ. Алга дарам цаасны хариу өгч чадахгүй байж Монгол улсын Ерөнхийлөгч байна гэдэг бас хаашаа ч юм. Санасны гарз байх аа. Шаардлагын хариу өгөгдөхгүй бол би хэдэн хүүхдээ баярлуулж чадахгүй юм шиг байна. Монголынхоо төлөө миний аав сууж байна гэж хүүхдүүд минь ойлгох байх. Монголын үрс олон болтугай. Би өрөө рүүгээ явлаа. Намайг тасалсанд битгий тооцоорой.
УИХ-ын дарга М.Энхболд: Ямар асуудал хэлэлцэж байгааг мэдэж байгаа биз дээ?
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү