Өмнөд Солонгосын алдарт Big Bang хамтлагийн гишүүн T.O.P буюу Чой
Сунг-Хюн хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн онд
хар тамхи татсан хэргийг цагдаагийн газар өчигдөр олон нийтэд мэдээлжээ. Сөүл хотын цагдаагийн газраас
өнгөрсөн гуравдугаар сард хар тамхины эсрэг явуулсан шалгалтаар
репперийг хар тамхи хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарчээ.
T.O.P –ийн харьяалагддаг
энтертаймент компани энэхүү явдлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд албан ёсоор уучлал
гуйсан байна. Энэ явдлыг T.O.P –ыг цэрэгт
явахаас өмнө болсон гэж тайлбарлалаа.
Хар тамхины хэргийн тухайд реппер дуучин
өнгөрсөн жил шингэн хэлбэрийн хар тамхи хэрэглэсэн бөгөөд түүнтэй хамт 21
настай эмэгтэй дуучин хамт байсан аж.
Одоогоор хэргийг прокурор руу шилжүүлж, үргэлжлүүлэн
шалгаж байна. Мөн тус хамтлагийн ахлагч G Dragon ирэх пүрэв гарагт шинэ цомгоо албан
ёсоор танилцуулах гэнэ. Тэрээр 2011 онд Японд хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгаж
байсан ч хэргийг түдгэлзүүлжээ.