Бид өдөр тутмын амьдралдаа лаазалсан ундаа өргөн хэрэглэдэг шүү дээ. Гэхдээ уг бүтээгдэхүүнийг онгойлгохдоо амны хөндийн ариун цэвэр, тоос шороотой эсэхийг бодож үзсэн үе цөөхөн бий. Ингээд лаазтай ундаа,сода, өөр бусад лаазалсан бүтээгдэхүүнийг хэрхэн зөв онгойлгож, хэрэглэх талаар бяцхан зөвлөгөө хүргэе.
Юуны өмнө лаазтай бүтээгдэхүүн дэлгүүрт хэдэн долоо хоногболсныгтаашгүй. Үйлдвэрлэгдсэн цагаас эхлэн тоос шороонд дарагдаж бактери хуримитлагдсан байгаатулонгойлгохоос өмнө эхлээд цэвэрлэсэн нь дээр болов уу.
Дараа нь амны алчуур, салфеткаар арчиж хэрэглэх. Энэ арга нь бактерыг устгах бус зөвхөн тоос шороог арилгаж байгаа гэдгийг анхаарна уу.
Баталгаатай бүтээгдэхүүн эсэхийг шалгаарай. Хэрэв лаазалсан бүтээгдэхүүний дотор тал зэвэрсэн байвал хүний биед хэрхэн хортой тусахыг таашгүй. Зэвэрсэн байвал металл исэлдэж шингэнтэй холилдож хүний биед шингэнэ. Ингээд лаазалсан ундаа хэрэглэх байгаа бол эхлээд уух хэсгээ сайтар цэвэрлэсний дараа хэрэглээрэй.