АНУ-ын хүүхэд залуусын дунд дэлгэрээд байгаа эргэдэг тоглоом буюу Fidget Spinners нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг баталлаа. Тус тоглоомын бүтэц нь тун энгийн голоос нь барьж байгаад эргүүлэхэд ямар ч гадаргуу дээр тасралтгүй эргэдэг онцлогтой аж. Энэхүү тоглоом нь АНУ-с дэлгэрсэн бөгөөд одоогоор бусад оронд ямар нэгэн лицензгүйгээр худалдаалж байна. Хамгийн гол аюул нь хар тугалга их хэмжээгээр агуулагддаг учир хүүхдийн сэтгэн бодох чадварыг бууруулдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй таны хүүхэд үүнийг ямар нэгэн зэвсэг болгож магадгүй. Тоглоомыг зохион бүтээгч химийн инженер Кэтрин 1993 онд Японы анимейшн хүүхэлдэйн киноноос санаа авч үйлдвэрлэсэн юм.
Мөн Amazon.com сайтад дөрвөөс 64 долларын үнийн хэлбэлзэлтэй худалдаалагдаж байна. Олон судлаачид энэхүү тоглоомыг шинэ эрины тоглоом гэж үзэн зарим сургуулиудад хориглох шийдвэр гаргажээ.
Илүү дэлгэрэнгүйг доорх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.