ОХУ-ын БХЯ-ны захиалгаар оросын зэвсэг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг \”Орсис\” компани өөрийн бүтээсэн \”Т-5000\” загварын винтовын сайжруулсан хувилбар болох \”Точность\” мэргэн буудагчийн винтовын туршилтыг эхлүүлжээ. Энэ шинэ винтовыг терроризмийн эсрэг болон аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ашиглах төлөвтэй байна. Мэдээж улсын шалгалтыг амжилттай давбал зэвсэглэлд оруулах магадлал өндөртэй винтов юм.
2011 онд иргэний зориулалттай нэг нэгж \”Т-5000\” винтовыг 418 мянган рубль буюу 17,7 сая төгрөгөөр үнэлж байсан юм. Хамгийн чухал нь шинэ винтов хасах 50 хэмийн хүйтэнд хэвийн буудлага үйлдэх боломжтой бүтээгдсэн гэнэ. Оросууд Арктикт байлдааны ажиллагаа явуулах бэлтгэлийг бүх чиглэлээр хийж байгаа бололтой.
ШИНЭ ВИНТОВЫН ТАКТИК-ТЕХНИКИЙН ӨГӨГДӨХҮҮН:
Жин – ойролцоогоор 6,1 кг
Урт – 1270 мм
Калибр – 7,62 эсвэл 8,6 мм
Сумны анхны хурд – 925 м/сек
Ашигтай тусгал – 2000 гаруй метр
Магазины багтаамж – 5 эсвэл 10 сум
Р.Энхболд