АНУ-ын \”Cirrus\” компани нь иргэний нисэхэд зориулсан хамгийн жижиг, хамгийн хямдхан \”SF50 Vision Jet\” нэртэй тийрэлтэд онгоцны туршилтыг дуусгаж, үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. \”V\” хэлбэрийн сүүлтэй энэхүү онгоц нь 2 сая ам.долларын үнэтэй ба одоогоор 600 гаруй үйлчлүүлэгч худалдаж авахаар захиалга өгөөд байгаа ба компани жилдээ 125 нэгж онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
\”Vision Jet\” онгоц нь насанд хүрсэн 5 хүн суулгаад 8500 метрийн өндөрт 550 км/цагийн хурдтайгаар 1850 км хол зам туулах чадалтай гэнэ. Шинэ онгоцны их биеийг бараг бүхэлд нь нүүрстөрөгчийн мяндасаар бүтээснээс гадна дэлхий дээрх нэг хөдөлгүүртэй болон ослын үед дэлгэгддэг шүхэртэй цорын ганц тийрэлтэд онгоц болжээ.
Р.Энхболд