Үндэсний Статистикийн Хорооноос
өчигдөр 2017 оны тавдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж
цалин 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар959.1 мянган төгрөг болж, өмнөх
оны мөн үеэс 87.7 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2 (1.7%) мянган
төгрөгөөр нэмэгдсэн хэмээн ҮСХ-оос мэдээллээ. Харин Эрүүл мэнд, нийгмийн
даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 1 дүгээр
улирлын тайланд хамрагдсан 566,722 ажиллагсдынцалин нь 684.8 мянган
төгрөгбайна гэв.
\”Аж ахуйн нэгж, байгууллагын
ажиллагсдыг тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажилтантай ААНБ-ын сарын дундаж цалин
628.6 мянган төгрөг, 10-49 ажилтантайнх 755.8 мянган төгрөг, 50-99 ажилтантайнх
866.3 мянган төгрөг, 100-199 ажилтантайнх 984.6 мянган төгрөг, 200, түүнээс
дээш ажилтантайнх 1 сая 391.2 мянган төгрөг байна\” гэнэ.
Ажиллагсдын сарын дундаж цалинг
эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл,уул
уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн ихбуюу
2 сая 481.2 мянган төгрөг. Харинурлаг,
үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн багабуюу 600.6 мянган төгрөг
байна .