Хүн амын хамгийн их таргалалттай хотуудын тоонд АНУ-ын Техас муж багтсан байдаг. Тэгвэл тус мужийн 28 настай Моника гэх эмэгтэй өдөрт 10000 кл калори илчлэг авах шаардлагатай болжээ. Учир нь тэрээр 12 долоо хоногтой жирэмсэн аж. Түүний биеийн жин 700 фунт бөгөөд зүрх нь өөхөлсний улмаас хэт тарган болжээ.
Бүсгүй одоогоор жингээ хасахыг хүссэнгүй. Тэрээр өдрийн нэг хоолондоо гэхэд 30 ширхэг тахианы мөч давхар бяслагтай талх, мөхөөлдөс иддэг байна. Бүсгүй өмнө нь хоёр удаа жирэмсэн болж байсан ч биеийн байдлын улмаас зулбаж байжээ. Эмч нар түүний жирэмслэлтийг маш аюултай гэж үзжээ. Учир нь илүүдэл жинтэй ээжүүдийн даралт тогтворгүй, хүүхдийн өсөлт муу байдаг гэнэ. Харин бүсгүйн нөхөр үүнийг үл тоон хүүхдээ зөв бойжуулахыг эрмэлзэн илүүдэл жингийн талаар огт дурсдаггүй байна.