2016 оны 2
дугаар сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн дарга
Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм. Үүнээс хойш нэг жил дөрвөн
сарын дараа Монгол Улсын үндсэн хуулийн цэц даргатай боллоо. Тодруулбал,
өнөөдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 14 өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүд
хуралдаж, Доржийн Одбаярыг цэцийн даргаар сонгосон байна.
Д.Одбаяр
нь УИХ-ын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан улс төрийн
хувьд туршлагатай нэгэн билээ. Гэвч түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх
хугацаанд саар мэдээлэл ч хангалттай цацагдаж байжээ.