Өнөө өглөө 07.00 цагийн орчимд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гадаа цагдаагийн албан хаагчид бүслэлт хийсэн тухай түүний дүү Ц.Бат өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ.
Шалтгаан нь Ц.Оюунгэрэл бус харин МАН-ын удирдлагуудын 60 тэрбумыг хэрхэн босгох талаар ярилцаж буй бичлэгийг тараасан н.Доржзодовтой холбоотой аж. Тэрээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй нэг байранд амьдардаг байна. Харин цагдаагийн албан хаагчид н.Доржзодовыг барилчлахаар ирсэн үү, эсвэл нэгжлэг шалгалт хийхээр ирсэн үү гэдэг нь тун удахгүй тодорхой болох байх.