Бидний өдөр тутмын зуршлууд хөгшрөх үйл явцыг түргэсгэдгийг судалгаагаар тогтоожээ.
Хөдөлгөөнгүй удаан суух
Удаан хугацааны туршид хөдөлгөөнгүй суух нь өвчин үүсэх эрсдэлийг бий болгодог. Тухайлбал зүрх судасны өвчлөлд өртөх эрсдлийг 64 хувиар нэмэгдүүлдэг байна. Мөн хүзүү хөших, толгой өвдөх, даралт ихсэх, өтгөн хатах шалтгаан болдог байна. Хөдөлгөөнгүй удаан сууснаар цусны эргэлт жигд бус болж, арьсны уян хатан чанар алдагддаг байна. Харвин үүсэх шалтгаан ч бас удаан суусных. 40 минут тутам хөдөлгөөн хийхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. Ингэснээр дээрх эрсдэлийг бууруулж эрт хөгширөхөөс өөрийгөө аварч чадна.
Олон цагаар зурагт үзэх
Автсралийн спортын анагаах ухааны судлаачид нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. 25 –аас дээш насны 11000 хүнээс авсан судалгаагаар насанд хүрсэн хүн өдөр бүр 6 цаг зурагт үзэх нь үздэггүй хүнээс 5 жилээр богино насладаг болохыг тогтоосон байна.
Өрөөний темпратур өндөр байх
Энэ нь агаарын чийгшилийг багасгадаг. Хэт хуурай агаар нь арьсыг хуурайшуулах, загатнах, хөгшрөлтийг хурдасгадаг байна. Өрөөгөө сэрүүвтэр байлгахыг хичээгээрэй. Мөн өдөрт 8 аяга ус уу, арьс чийгшинэ.
Соруулаар уух
Шингэн зүйлийг соруулаар уугаад сурчихсан хүмүүс байдаг. Нэг талаар соруулаар уухад амарч нөгөө талаараа амыг тойрон үрчлээ үүсэх том шалтгаан болдог аж.
5-аас бага цаг унтах
Арьсаа хамгаалахын тулд сайн унтаж амрах хэрэгтэй. Унтаж байх зуур нүүрний эд эс амин дэмээр тэтгэгдэж байдаг. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар багадаа л 7 цаг унтах хэрэгтэй гэнэ. Унтаж байхад дааврын өсөлт ихээр явагдаж нүүрэнд цусан хангамж очдог байна. Энэ нь арьсыг өнгөлөг, толигор болгодог.
Стресс
Үргэлж бухимдал стресстэй байх нь арьсанд үрчлээ үүсгэж, батагшиж эхэлдэг. Учир нь сэтгэл санааны хямрал нь бие махбодын эсийг гэмтээдэг байна. Нэгэнт гэмтсэн эс шинэчлэгдэж чаддагүй. Үүнээс үүдэн хүний бие хурдан хөгширдөг байна.