Костка Рикагийн ерөнхийлөгч Луис Гильермо Солис тус улсын өмнөд хэсэгт байрлах нэгэн үйлдвэрийн нээлтэд сэтгүүлчдэд хандан үг хэлж байжээ. Гэтэл энэ үеэр ойр хавьд эргэлдэж байсан хэдгэнэ ам руу нь орчихсон тул ярилцлагаа гэнэт зогсоогоод Би зөгий идчихлээ, залгичихлаа. Ийм зүйл огт тохиодоггүй, Энэ бол цэвэр уураг гэж хэллээ. Үүний дараа туслахаасаа цэвэр ус асууж, зөгийгөө цааш залгин дахин ярилцлагаа үргэлжлүүлсэн юм. Мөн өөрийнхөө бичлэгийн талаар CNN агентлагт өгөөрэй гэж хошигнов. Энэхүү хөгтэй явдлыг харуулсан бичлэг Youtube хуудаснаа тавигджээ.