Дэлхийн хамгийн чансаа өндөр загварын шоуны нэг Викториа Секрет шоу жил бүр хүрээгээ тэлсээр байна. Тус шоуны загвар өмсөгчдийг тайзнаас хараад бишрэхгүй байхын аргагүй сайхан бүсгүйчүүд байдаг. Тэгвэл энэ жилээс эхлэн Виктори Секрет шоу зөвхөн АНУ-д бус дэлхийн бусад орнуудад зохиогдохоор болжээ. Харин тус шоуны хамгийн гол чимэг моделиудын бие галбир, гоо сайхныг дурдахгүй байхын аргагүй. Тэд шоунд оролцохоос нэг жилийн өмнөөс өөрсдийн бие галбирыг бэлддэг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Викториа Секрет бренд бол дэлхийн хамгийн өндөр борлуулалттай хувцас үйлдвэрлэгч компани бөгөөд жилийн орлого нь дунджаар зургаан сая ам долларын цэвэр ашигтай ажилладаг гэнэ. Иймээс дэлхийн олон сая бүсгүйчүүдийн хайрыг татсан Викториа Секретийн моделудын гоо сайхын нууцаас хамтдаа хуваалцъя.
Адрина Лима
Адрина Лима бол тус шоуны нүүр царай билээ. Загварын тайзнаа 10 жил тасралтгүй ажиллаж байгаа сахиусан тэнгэр юм. Тэрэр бүсгүйчүүдэд зориулан ус сайн ууж байх хэрэгтэй. Ус бол биед хамгийн чухал. Гоо сайхан гэдэг дотоод гадаад хоёул сайхан байж төгс төгөлдөр оршдог. Үүнээс гадна өдөр бүр хоолоо сойхгүйгээр дасгал хөдөлгөөн тууштай хйиж бай. Эцэст нь Авакода жимсийг санал болгомоор байна” гэв.
Бенхати Прислу
Түүнийг Мароон 5 хамтлагийн гоцлол дуучны найз бүсгүй гэдгээр нь хүн бүхэн мэддэг. Тэрээр бүсгүйчүүдэд хандан \”Миний хувьд чийгшүүлэгч цацлагыг байнга хажуудаа авч явдаг. Амар байдаг юм л даа хүссэн үедээ гаргаж ирээд л цацчихна жижиг авсаархан болохоор хаана ч аваад явчихна. Нөгөөтээгүүр уг чийгшүүлэгч нь таны нүүрний будагтай ямар нэгэн байдлаар харшилдаггүй юм байна лээ. Тиймдээ ч санаа зовох зүйлгүй хэрэглэж болдог нь ихээр таалагдсан шүү” гэв.
Эльза Хоск
\”Нүүрнийхээ будгийг үргэлж арилгаж бай. Хэзээ ч будагтайгаа унтаж болохгүй гэдгийг сайтар анхаарч явах хэрэгтэй. Бидний хувьд бол ажлын шаардлагаар нүүрээ байнга л буддаг. Будах будахдаа маш их хэмжээгээр будаж хурц гэрэлний өөдөөс олон цаг ширтэж зураг авахуулах хэрэг гардаг тиймдээ ч арьс маань гэмтэж тэнцвэрт байдлаа алдах тохиолдол нэлээдгүй гардаг. Тийм болохоор миний та бүхэнд өгөх зөвлөгөө гэвэл онцын шаардлагагүй бол нүүрээ битгий их будаж бай нөгөөтээгүүр хэчнээн ядарч байсан ч будгаа заавал арилгаж унтаж байгаарай.”